Сумогийн Нацү башёгийн банцүкэг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос өчигдөр тавдугаар сарын Нацү башёгийн банцүкэг зарлалаа.
Киришима Б.Лхагвасүрэн озэки цолоо эргүүлэн авснаар зуны тэмцээн хоёр ёкозүна, гурван озэкитой эхэлнэ. Тэгвэл Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 100 дахь башёдоо оролцох гэж байна. Мэргэжлийн сумод орсноос хойш нэг ч унаагүй байгаа Асахифүжи Б.Очирсайхан санданмэд дэвшлээ. Харин Оонокацү Б.Чойжилсүрэн жюүрёод унасан бол Котокэнрюү Билгүүн зодог тайлжээ. Ирэх башёд зургаан зиндаанд 599 бөх барилдахаар банцүкэд нэрээ бичүүлсэн байна. Тэгвэл манай улсаас таван зиндаанд 23 бөх зодоглох бөгөөд Хакүгэцүро А.Сүхбат шинээр мэргэжлийн сумод барилдах нь ээ.
Нацү башё банцүкэ
Хоошёорюү ёкозүна Ооносато
Котозакүра озэки Аонишики
Киришима озэки
Атамифүжи сэкивакэ Котошёохо
Вакатакакагэ комүсүби Такаясү
Фүжинокава М-1 Таканошёо
Ёшинофүжи М-2 Ичиямамото
Хирадоүми М-3 Оохо
Дайэйшёо М-4 Гоонояма
Вакамотохарү М-5 Шёодай
Чюраноүми М-6 Фүжисэйү
Чиёошёома М-7 Асакорюү
Оошёома М-8 Асахакүрюү
Аби М-9 Нишикифүжи
Асанояма М-10 Хакүнофүжи
Үра М-11 Кинбозан
Шиши М-12 Токихаяатэ
Котоэйхо М-13 Тамаваши
Митакэүми М-14 Роога
Тобизарү М-15 Оошёоүми
Ваканошёо М-16 Рюүдэн
Фүжирёога М-17
Монгол
бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү
С.Бямбасүрэн
Озэки Киришима Б.Лхагвасүрэн
М-7 /зүүн/ Чиёошома
Г.Мөнхсайхан
М-8 /зүүн/ Оошёома
П.Дэлгэрбаяр
М-8 /баруун/
Асахакүрюү Р.Жамъянтогтох
М-12 /баруун/
Тамаваши Б.Мөнх-Оргил
М-14 /баруун/ Роога
А.Амарсанаа
Жюүрёо
З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн
З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн
З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар
Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц
Б-12 Тамашёохо
Э.Энхманлай
Макүшита
З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун
Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат
З-18 Казэноүми Ц.Билгүүн
З-39 Тацүбаяма М.Буянтогтох
З-46 Тэнросэй С.Лувсангомбо
Б-48 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
З-2 Госэйзан Б.Мөнх-Од
З-6 Асахифүжи Б.Очирсайхан
З-23 Сачинофүжи
Ганзориг Оргил
З-55 Тэншёояма Г.Отгонбат
Жонокүчи
З-15 Хакүгэцүро
А.Сүхбат
Зуны тэмцээн ирэх сарын 10-нд Японы Токио хотод эхэлнэ.
