СҮХБААТАР: "Жаахан шаргын нутаг" монгол бичгийн уралдааны бүтээлүүдээс...

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2026-04-28 15:33:46

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. "Титэм-Арт" академиас санаачлан Баруун-Урт сумын ЗДТГ болон СУАЖЗГ, Нийтийн номын сантай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "Жаахан шаргын нутаг-2026" монгол бичгийн олон улсын уралдаан энэ жил Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болж байгаагаараа онцлог.


Тус уралдааныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлжээ. Шүүгчид бичгийн чадвар, зохиомж, уран сэтгэмжийг гол шалгуур болгон сурагч, насанд хүрэгч, анги хамт олон, албан байгууллага гэсэн ангиллаар шилдгүүдийг шалгаруулна.