18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-06-03 11:16:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Орон нутгийн мал эмнэлгийн нэгжийн чадавхийг сайжруулах арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн 18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өглөө. 


ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд үүссэн цаг үеийн нөхцөл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүн малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бэлтгэл бэлэн байдлыг хангахад зориулан сумдын мал эмнэлгийн тасаг нэгжүүдийг ийнхүү мотоциклээр хангасан байна. 

Энэ үеэр Тайшир сумын малын эмч Н.Сайнчулуун. “Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ид явуулж байгаа энэ үед малын эмч нарыг унаажуулж байгаад холбогдох албаны төлөөлөл болох хүмүүст талархаж байгаагаа илэрхийж байлаа. Малын аливаа халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малын эмч нарын ажил үйлчилгээг сайжруулахад энэхүү мотоцикл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.


Холбоотой мэдээ