“Тэнгэрийн хишиг” ном уншигчдын хүртээл болов

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2020-06-03 11:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, профессор Ц.Адьяасүрэнгийн “Тэнгэрийн хишиг” нэртэй намтарчилсан ном уншигчдын гар дээр очиж байна.


“Тэнгэрийн хишиг” номын анхны уншигч болсон төрийн шагналт, сэтгүүлч Б.Цэнддоо "Энэ ном өнгөрснөө ухаарч, өнөөдрөө танин, маргаашаа төсөөлөх нэгэн сурвалж, чухал иш, хэрэгтэй баримжаа болох нь эргэлзээгүй" хэмээн уг номын эхэнд бичжээ.


Номын зохиогч Цохиогийн Адьяасүрэн 1951 онд Архангай аймгийн Хангай суманд төрж, 1975 онд МУИС дүүргэжээ. Инженер-экологич, сансрын цаг уур тандан судлаач мэргэжилтэй.


Энэхүү номд түүний намтар болон чөлөөт сэтгэлгээ, үзэл бодлын илэрхийлэл, ардчилсан хувьсгалд оролцогчдын нэгэн төлөөлөл, социализмаас капитализмд шилжих үеийн сэхээтний дүр төрх, оюун санааны хөгжлийн тусгал болсныг өгүүлжээ.

Холбоотой мэдээ