ОБЕГ: Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж зохион бүтээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж бүтээлээ.
Тус төхөөрөмж нь 4 метр урт, 40 см өргөн, 220 вт-оор ажилладаг хоёр сэнстэй. Дөрвөн хоолойгоор халуун үлээж, нэг дор дөрвөн хувцсыг 30-40 минутад хатаах зориулалттай аж.
Б.Мандуул