Аймгуудын урлаг, спортын байгууллагуудад 45 фургон машин хуваариллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-04 14:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 21 аймгийн салбар байгууллагад автомашин хүлээлгэн өгөх ёслол лхагва гарагт Спортын төв ордны өмнөх талбайд боллоо.


Өнгөрсөн онд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 21 аймагт ажиллахдаа салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авсан юм. Орон нутгийнхан ажиллах орчин нөхцөл байдалтай холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдлын асуудлыг эн тэргүүнд хөндсөн байна.


Иймд 21 аймгийн салбар спорт, урлагийн байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй болсон авто техник хэрэгслийг солих, унаажуулах ажлыг ийнхүү шийдвэрлэж нийт 45 фургон машиныг аймгуудад хуваарилан өгч байгаа аж.


Тус ёслолд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, БТСГ-ын дарга Ц.Шарамжамц, дэд дарга Ц.Одонбаяр нарын албаны хүмүүс оролцож аймгуудын төлөөлөлд фургон автомашины түлхүүр гардуулсан байна.

Холбоотой мэдээ