Сингапурын иргэдэд нийт 2.5 тэрбум ам.долларын тэтгэмж олгожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-04 17:33:47

СИНГАПУР. /TASS/. Сингапурын Засгийн газар коронавирусний цар тахлын үед иргэдээ дэмжих зорилгоор он гарснаас хойш 3.5 тэрбум сингапур долларыг /2.5 тэрбум ам.доллар/ тэтгэмж хэлбэрээр олголоо гэж тус улсын Сангийн сайд бөгөөд шадар сайд Хэн Сви Кит мэдэгджээ.


“Ийм хүнд үед иргэддээ анхаарал тавих нь туйлын чухал гэж бид үзэж байгаа бөгөөд хуваарилсан хөрөнгө олон гэр бүлд тусална гэж найдаж байна" гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, тэтгэмжийн хоёр дахь багцыг зургадугаар сарын 18-наас олгож эхлэх бөгөөд орлогын дунджаас хамаарч, хэмжээ нь 300-600 сингапур доллар /215 - 430 ам.доллар/ байх аж. Үүнээс гадна, “20-иос доош насны нэг хүүхэдтэй гэр бүлд 300 сингапур доллар, 50-аас дээш насны хүмүүст 100 сингапур доллар /71 ам.доллар/ нэмж олгохоор төлөвлөж байна” гэж Хэн Сви Кит тэмдэглэжээ.


Хүн амд үзүүлэх тусламжийн эхний ийм багцыг дөрөвдүгээр сард олгосон байна. Цар тахлын үед нийгэм-эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд зориулж, 100 тэрбум орчим сингапур доллар хуваарилснаа Сингапурын эрх баригчид тавдугаар сарын 26-нд мэдэгджээ. Энэ нь ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.



Холбоотой мэдээ