“Яргуй-2016” наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 15:47:02

 

 

Завханд хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2016” наадам болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн наадамд 28 байгууллага /сум, сургууль, дугуйлан/-ын төлөөлөл болсон 570 гаруй өсвөрийн ардын авьяастнууд оролцож, таван төрөлд гурван насны ангиллаар 108 багц медалийн төлөө ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлджээ. Багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургуулийг “Ардын урлаг, соёлыг өвлөн дэлгэрүүлэгч сургууль”-иар өргөмжлөн, шилжин явах цомыг нэг хичээлийн жилийн хугацаанд хадгалууллаа. Мөн багш нарыг тэргүүн, дэд, гутгаар байр эзлүүлэн “Шилдэг багш”-аар өргөмжлөн алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Түүнчлэн шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж айргийн тавд хурдалсан Улиастай сумын бүрэн дунд IV сургуулийн багш Б.Эрдэнэ-Очир, Сантмаргаз сумын бүрэн дунд сургуулийн багш Ж.Гантөмөр нарыг ХГБХХ-ийн “Хүүхдийн төлөө” медалаар шагнажээ. Ийнхүү багийн дүнгээр тэргүүн байрыг Д.Болдбаяр багштай Тосонцэнгэл сумын II сургууль, удаах байрыг  Д.Батбаяр, Д.Тогосбаяр багштай Тосонцэнгэл сумын I сургууль, гутгаар байрыг Х.Дармаабазар, Ч.Мөнхбаяр багштай Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулиуд шалгарсан байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ