Тусгай нислэгээр ирэх иргэд тусгаарлах байр хүрэх зардлаа тушаасан байх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар, 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.
Үүнд:
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлэх,
- Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих бөгөөд тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүй,
- Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн /Төрийн банкны 340004009911 тоот/ дансанд тушаасан байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.