УИД-ийн хувьцааны ханш 12.8 хувиар буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-08 16:35:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 35,716,968 төгрөгийн үнийн дүн бүхий 359,785 ширхэг хувьцаа арилжив.


Энэ өдөр 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW+4.85%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+3.39%)-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Шивээ Овоо" ХК (SHV -14.47%) болон "Мерекс" ХК (MRX-12.90%), "Улсын их дэлгүүр" ХК (UID-12.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"TOP 20" индекс 0.47 хувиар буурч 16136.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,613,735,746.00 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ