10 мянган хүнд 148 гэмт хэрэг ногдож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-09 13:41:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос "Гэмт хэргийн статистик-2019" тайланг танилцууллаа.


2019 онд улсын хэмжээнд 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь 1999 оныхоос 8172 (35.0%), 2005 оныхоос 14113 (81.1%), 2010 оныхоос 11699 (59.0%)-өөр өсөж, харин 2018 оныхоос 4696 (13.0%)-гаар буурсан байна.


Гэмт хэрэг өмнөх оныхоос буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4127 (18.4%), хулгайлах гэмт хэрэг 4456 (33.2%), дээрэмдэх гэмт хэрэг 629 (42.0%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 869 (9.5%), залилах гэмт хэрэг 684 (12.7%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 78 (10.9%), үндэсний аюулгүй байдлын эсрэг 70 (70.7%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.


16 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2019 онд 148 болж, өмнөх оноос 21 (12.4%)-ээр буурсан байна.


2019 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12.3 хувь нь төвийн бүсэд, 12.0 хувь нь хангайн бүсэд, 5.1 хувь нь баруун бүсэд, 6.3 хувь нь зүүн бүсэд, 64.3 хувь нь нийслэлд, 0.2 хувь нь хилийн чанадад бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ