Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-10 12:43:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болжээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгч 2020 оны эхний таван сард 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар багасжээ. Үүнд салхин цэцэг 3918, цусан суулга 1047, гар, хөл, амны өвчний тохиолдол 606-гаар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар, гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Холбоотой мэдээ