Сум бүрт орчны бохирдлыг бууруулсан жишиг баг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-16 17:43:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг болон хөдөөгийн 17 сум 2 тосгонд “Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аян амжилттай өрнөж байна. 

Уг аяныг "Эрүүл ахуйн аян 2020" үндэсний аяны хүрээнд стандартын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх замаар ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулж, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийттэй  хамтран хэрэгжүүлж байгаа билээ.  

Энэхүү ажлыг хэрэгжүүлсэнээр сум бүрт орчны бохирдлыг бууруулсан жишиг гудамж аймгийн төвд жишиг баг бий болгох, стандартын нүхэн жорлон, бохирын цооног, хогийн савтай айл өрхийн тоог өмнөх оноос 30 хувиар нэмэгдүүлэх, зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд уг ажлын дүнд аймгаараа стандартын усны савтай болох зорилготой юм. Мөн аяны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн хашааг 100 хувь  халдваргүйтгэлд хамруулна хэмээн аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Ч.Няндаг танилцууллаа.

Түүнчлэн орон нутагт амьдарч буй залуус хашаандаа хэрхэн тохьтой амьдарч болдгийг харуулж амьдрах орчноо сайжруулан ариун цэврийн байгууламжаа шинэчилж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйц ажлыг өөрийн санаачилгаараа хийж бусдадаа сайн туршлагаа түгээсээр байна.

Холбоотой мэдээ