Коронавирусний эсрэг шинэ вакциныг туршиж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-16 13:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лондонгийн Empirical коллеж “COVID-19 халдварын эсрэг вакцины эмнэл зүйн туршилт эхлүүлсэн тухай ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Судалгаанд 18-70 насны 300 гаруй хүнийг хамруулах юм. Уг вакцины амьтанд хийсэн туршилтаар үр дүнтэй болохыг тогтоосон байна. Энэхүү вакциныг вирусний “РНК”-г агуулсан уургийг нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан бөгөөд шинэ аргаар гаргаж авсан анхны коронавирусний вакцин болж байгаа аж.


Томуугийн улиралтай давхцан коронавирусний халдвар дэлхий нийтэд илүү аюул учруулж болох тул улс орнууд бэлэн байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна. Дэлхийн 172 орны судалгаанаас үзэхэд, амны хаалт нь коронавирусээр халдварлахаас 85 хувь, нүүрний хаалт нь 78 хувь сэргийлдэг. Түүнчлэн гараа сайтар савандаж угаах, хүн хоорондын зай барих, тохой руугаа ханиах, найтаах зэрэг дэглэмийг давхар хэрэгжүүлэх хэрэгтэйг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр зөвлөлөө.

                                С. Туул

Холбоотой мэдээ