Хүчтэй аадар борооны улмаас гурван айлын гэр үерт урсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-18 10:44:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Уньт гэдэг газар энэ сарын 17-ны 18:10 цагийн орчим аянга цахилгаантай, ширүүн аадар бороо, мөндөр оржээ. Үүний улмаас Уньт багийн төвийн ойролцоо зусч байсан гурван айлын гэр нурж, үерт урссан байна.

Тус сумын иргэн Б-гийн таван ханатай гэр босохооргүй нурж, Б, А нарын таван ханатай хоёр гэрийн унь, тооно, хана хугарч, эвдэрсэн байжээ. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж эвдэрсэн хоёр гэрийг засаж босгож өгсөн гэж Уньт багийн Засаг дарга Ж.Энхцогт ярилаа.

Холбоотой мэдээ