АШУҮИС-ийг төгсөгчид халдваргүйжүүлэлтийн сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-06-19 11:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын Үндэсний төв халдваргүйжүүлэлт, хамгаалалтын талаар сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг "COVID-19"-ийн халдварын цар тахлын үеийн халдваргүйжүүлэлт, халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа” сэдэвт хөтөлбөрийн дагуу явуулав. 


Энд АШУҮИС-ийг энэ онд төгссөн хүмүүс оролцлоо. Тэд шаардлагатай тохиолдолд "COVID-19" халдварын голомтод дайчлагдан ажиллах эмч мэргэжилтнүүд юм. Сургалтыг танхимын болон дадлагажих хэлбэрээр явуулав. 



Холбоотой мэдээ