Эмнэл зүйн шинж тэмдэггүй өвчтөн вирусийг 19-өөс дээш хоног тээж буйг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-19 14:20:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар, “COVID-19” өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, буюу бүдэг балархай хэлбэртэй өвчтөнүүд вирусийг 19-өөс дээш хоног ялгаруулж, тээж байна гэж тогтоожээ.


Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Харин “COVID-19”-ийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй өвчтөнүүд вирусийг 14 хоногийн хугацаанд ялгаруулж байна гэж эрдэмтэд үзжээ. Иймд шинж тэмдэггүй балархай хэлбэрийн халдварыг эрт илрүүлж, тусгаарлах нь чухал гэдэг дүгнэлтэд хүрчээ.  


Коронавируст халдвар өнөөдрийн байдлаар, дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 8 сая 554 мянган хүн өвчилжээ. Харин уг өвчнөөр 455 мянган хүн нас барсан байна.

С. Туул 

Холбоотой мэдээ