Сирид автобус дэлбэрсний улмаас 8 цэрэг амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Al Jadeed/. Сирийн өмнөд хэсэгт байрлах Дераа мужийн төв орчимд террористуудын
суурилуулсан мина дээр Сирийн 40 цэрэг сууж явсан автобус дэлбэрчээ.
Халдлагын улмаас 8 цэрэг амь үрэгдэж, 23 цэрэг шархадсан байна. Түргэн
тусламжийн баг шархадсан цэргүүдийг Эзраа хотын цэргийн эмнэлэгт хүргэжээ.
Тэсрэх бөмбөг Кахил болон Эс-Сахва суурин хоорондын зам дээрх алсын зайн
төхөөрөмжийн тусламжтай идэвхжжээ. Одоогоор халдлага үйлдсэний хариуцлагыг ямар
нэгэн зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.