10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-23 18:03:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс "Мотоциклын бүртгэл" арга хэмжээг зохион байгуулж байна.

Эл арга хэмжээний хүрээнд мотоциклтой холбоотой зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийн ач холбогдол, тогтмол хэрэглэж хэвшихийг “А” ангиллын жолооч нарт уриалж байгаа аж. Мөн мотоциклын ил харагдах хэсэгт гэрэл ойлгогч бүхий наалт байрлуулах, мотоциклио даатгалд хамруулах, хамгаалах малгай өмсөх, өдрийн цагт ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байхыг зөвлөж байна. Түүнчлэн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Энэхүү "Мотоциклын бүртгэл" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажилд гол түлхэц өгч байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ