Сэлэнгэ аймагт санал хураалт 91.9 хувьтай өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-24 23:58:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт санал авах үйл ажиллагаа хуулийн хүрээд амжилттай явж өндөрлөлөө.

Тус аймгийн тухайд санал авах үйл ажиллагаа 22.00 цагт хуулийн хүрээнд бүх санал авах 56 хэсгийн хороонд зэрэг дууслаа. 22.40 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт санал хураалт 91.9 хувьтайгаар 51 хэсгийн хороо мэдээгээ ирүүлээд байна. Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар одоогоор саналын тоогоороо тэргүүлээд байна.

 

Холбоотой мэдээ