Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-06-26 17:23:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд хүчээ сорих 512 бөхийг өнөөдөр бүртгэж эхэллээ.


Бөхчүүдийг энэ сарын 28 хүртэл бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэв. Дээрх өдрүүдийн 10-17 цагт МҮБХ-ны албан ёсны пэйж хуудсаар бүртгүүлэх бөгөөд шаардлагатай бол биеэрээ очиж бүртгүүлж болох юм байна.

Холбоотой мэдээ