“Оюу толгой” уурхайн эрчим хүчний эх үүсвэрийн талаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-29 11:46:08

МЕЛЬБУРН. /Reuters/. “Оюу толгой” зэс-алтны уурхайг Монголын төрийн өмчит Таван толгой цахилгаан станцаас буюу тус улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах тохиролцоонд хүрлээ” гэж “Rio Tinto” компани өнөөдөр мэдээлжээ.


Монголын Засгийн газар “Оюу толгой” төслийн 34 хувийг, “Rio Tinto” компанийн “Turquoise Hill Resources” компани 66 хувийг эзэмшдэг юм.


Rio Tinto” компанийн мэдээлснээр, Монголын Засгийн газартай байгуулсан эрчим хүчний эх үүсвэрийн одоогийн хэлэлцээрт 2021 оны гуравдугаар сар гэхэд өөрчлөлт оруулах бөгөөд Засгийн газар нүүрсэн цахилгаан станцыг байгуулах ажлыг 2021 оны долдугаар сар гэхэд эхлүүлэх ажээ.


“Оюу толгой” төслийг эрчим хүчээр хангах зорилгоор байгуулах уг станц нь ирэх дөрвөн жилийн дотор ашиглалтад орно гэж “Rio Tinto” мэдээлсэн байна. Төрийн өмчит цахилгаан станц ашиглалтад орох хүртэл ил болон далд уурхайн төслийг одоогийн нөхцөлийн дагуу эрчим хүчээр хангах ажээ. “Rio Tinto” Монгол дахь уурхайнхаа үйл ажиллагааг коронавирусний хязгаарлалтуудын улмаас гуравдугаар сараас сааруулсан билээ.

Холбоотой мэдээ