ЕХ 14 орны жуулчдыг хүлээн авна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-06-30 09:25:06

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбоо /ЕХ/ ирэх долдугаар сарын 1-нээс иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх “аюулгүй” 14 орны жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад АНУ, Бразил, БНХАУ багтаагүй бол Австрали, Канад, Япон, Марокко, БНСУ оржээ.


"БНХАУ-ын Засгийн газар Европын аялагчдыг хүлээн авах санал гаргасан тохиолдолд тус улсыг жагсаалтдаа нэмэхэд бэлэн байна" гэж ЕХ-ны дипломат эх сурвалжууд мэдээлжээ. ЕХ гишүүн орнуудын хилийн хяналтыг хэдийн цуцалсан юм. Их Британийн иргэдийн хувьд тус улс ЕХ-ноос гарах шилжилтийн үе дуусах хүртэл зорчих хөдөлгөөний хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.  


ЕХ-ны “аюулгүй” орнуудын жагсаалтад Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Марокко, Шинэ Зеланд, Руанда, Серби, БНСУ, Тайланд, Тунис, Уругвайг оруулсан бөгөөд уг жагсаалтаа өргөтгөж магадгүй байна. Тус холбооны улс орнуудын “аюулгүй” эсэхийг тогтоох шалгуур болон албан ёсны жагсаалтаа мягмар гаргийн үд гэхэд эцэслэн гаргах ажээ.

Холбоотой мэдээ