Дунд сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 55 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-07-01 09:56:46

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд барьж байгаа 640 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 55 хувьтай байна.

Дөрвөн блок бүхий барилгын ажлыг улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Идэр Чандмань” ХХК өнгөрсөн жилээс эхлэн барьж буй.

Одоогийн байдлаар карказын ажил дууссан бол гадна дотор талын өрлөгийн ажил үргэлжилж байгаа гэж аймгийн ГХБХБГ-ын газраас мэдээлэв. Сургуулийн барилгыг энэ жил дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Дэд бүтэц, зах зээлийн боломж нөхцөлийг тооцоолж Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хил дагуух Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг сумаас ойролцоогоор 640 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг аж.

Тиймээс сургууль ашиглалтад орсноор Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн ачаалал багасахаас гадна тус аймгийн хил дагуух сумдын хүүхэд багачууд стандарт шаардлага хангасан сургуульд суралцах боломжтой аж.

Холбоотой мэдээ