“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-07-02 14:58:08

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Apple” компани өнөөдрөөс Калифорни тэргүүтэй долоон муж улс дахь 20 гаруй дэлгүүрээ дахин хаахаар болжээ. Ингэснээр коронавирусний халдвар нэмэгдсэний улмаас түр хаагдсан дэлгүүрийн тоо 77-д хүрчээ.


“Алабама, Калифорни, Жоржиа, Айдахо, Луизиана, Невада, Оклахома муж улс дахь дэлгүүрүүдээ хаана” гэж “Apple” компани лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд өмнө нь Флорида, Миссисипи, Техас, Юта дахь дэлгүүрүүдээ хаагаад байсан юм.


Apple” дэлгүүрээ нээх, хаах шийдвэрийг гаргахдаа хот тус бүрийн мэдээллийг харгалзан үзэж байгаа тул нэг муж улсын зарим хотын дэлгүүр нээлттэй хэвээр байхад зарим хотын дэлгүүрүүд түр хаагдсан байна. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй дэлгүүрүүдийн хувьд ажилтан, үйлчлүүлэгчид нүүрний хаалт зүүж, халуунаа шалгуулж байгаагаас гадна дэлгүүрийн байранд тогтмол цэвэрлэгээ хийж байгаа ажээ.


Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй Калифорни муж улсын хувьд Лос-Анжелес хотын олон дэлгүүр пүрэв гаргаас хаагдсан бол Сан-Франциско хот дахь дэлгүүр нээлттэй хэвээр байгаа юм байна. Apple” эх газрын Хятадад байрладгаас бусад бүх дэлгүүрээ өнгөрсөн гуравдугаар сараас хаасан бөгөөд түүнээс хойш АНУ дахь дэлгүүрүүдийн зарим нь нээгдээгүй байжээ. “Apple” компанийн мэдээлснээр, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоосон хугацаанд ажилтнуудын цалинг үргэлжлүүлэн олгох ажээ. 

Холбоотой мэдээ