Атланта хотын захирагчаас халдвар илэрчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-07 10:04:17

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотын захирагч Кейша Лэнс Боттомсын коронавирусний шинжилгээний хариу "эерэг" буюу халдвартай гарчээ.


“Миний биед халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээний хариу эерэг гарлаа” гэж тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан даваа гарагт мэдэгдсэн байна.


К.Боттомс энэ сард хоёр удаа шинжилгээ өгсөн талаараа “MSNBC” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн бөгөөд тэрбээр ирэх хоёр долоо хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарлах ажээ.


"Жоржиа муж улсад даваа гаргийн байдлаар халдварын 97 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 2870 хүн нас барсан бол 11900 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэж тус муж улсын Эрүүл мэндийн газар мэдээлжээ. 

Холбоотой мэдээ