Тусгай онгоц Истанбулыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбулаас иргэдээ татах тусгай онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.