П.Сэрдамба “МОЗО” суудлын автомашины анхны захиалагч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба “МОЗО” суудлын автомашины анхны захиалагч болж, автомашинаа хүлээн авсан байна.
Монгол Оюунлаг Зон Олон буюу “МОЗО” нэртэй уг
машиныг үйлдвэрлэгч “Барс моторс” ХХК нь хэрэглэгчийн тав тух, аюулгүй
байдалд ихээхэн анхаарсны зэрэгцээ ухаалаг технологиор байгаль орчинд ээлтэй
байхаар бодолцон загварчилжээ. Тус компани 2019 онд БНХАУ-д 25 мянган суудлын
автомашин үйлдвэрлэх хүчин чадал бүхий автомашин угсралтын үйлдвэрийг
ашиглалтад оруулсан юм байна.
“МОЗО” суудлын автомашин Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон үзүүлэлттэй бөгөөд уг машин 156 морины хүчин чадалтай, жолооны хүрд нь зөв талдаа, 100 км замд 8-10 литр бензин зарцуулдаг.