Эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-07-08 11:06:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи /МҮОА/-аас хамтран өнөөдөр "Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-COVID-19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурал зохион байгуулна.


Тус хурлаар "COVID-19" цар тахлын үеийн болон дараах үе дэх биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүд, олимпын хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага, “Токио-2020” олимпын наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн шинэчлэлийг тодорхойлох зэрэг олон талт сэдвийн хүрээнд гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг хэлэлцэж, шилдгийг шалгаруулна.


Энэхүү эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг өнөөдөр 11 цагт "Zoom" платформоор зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ