АНУ-ын Хууль зүйн яам Канзас хотод гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа эхлүүлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-09 14:57:24

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх  “Legend” ажиллагаа эхлүүлснийг мэдэгджээ. Энэхүү ажиллагааг Миссури муж улсын Канзас хотод явуулна гэж АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.


““Legend” ажиллагаа нь хүн амины хэрэг хамгийн их үйлдэгддэг Канзас-Сити гэх мэт хотуудад хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэхэд Холбооны улсын болон орон нутгийн нөөцийг нэгтгэнэ" Баррын мэдэгдэлд дурджээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, он гарснаас хойш Канзаст үйлдсэн хүн амины хэргийн тоо 100-д хүрсэн нь өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт аж.


Уг ажиллагааг зургаадугаар сарын 29-нд Канзас-Ситид буудуулж амиа алдсан дөрвөн настай хүү Леженд Талиферрогийн дурсгалд зориулж “Legend” хэмээн нэрлэжээ.


Холбоотой мэдээ