Увс аймгийн сурагчид ЭЕШ-ын оноогоор улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-09 23:08:00

Увс /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 2-5-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг боллоо. Энэхүү шалгалтын нэгдсэн дүнгээр Увс аймгийн сурагчид улсад тэргүүлээд байна.

Тодруулбал, англи хэл, түүхийн хичээлийн шалгалтаар улсад 2-т, математик, газар зүйн хичээлээр улсад 3-т, физикийн хичээлээр 6-д, биологийн хичээлээр 7-д, монгол хэлээр 8-д, хими, нийгмийн хичээлээр тус бүр 11-д жагсаж, нийтдээ 53 оноо цуглуулан улсад тэргүүлжээ.

Энэ жилийн хувьд Увс аймгийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50, нийтдээ 800 орчим төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтад орсон байна.

Увс аймгийн сурагчид ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд тогтмол айргийн тавд жагсаж байна. 

Холбоотой мэдээ