Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-10 16:57:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажилласан алба хаагчдад Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр өнөөдөр шагнав. 


Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэгэг, БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх, БХЯ-ны ЗХЖШ-ын  Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх, Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ү.Бадамсүрэн , БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох, ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ, УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг, ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа, ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч  Ц.Цогзолмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн, СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардууллаа.

Холбоотой мэдээ