Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээг зогсоов

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-13 11:23:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны бариа Хүй долоон худагт зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоожээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Хүй долоон худагт хяналт шалгалт хийж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 02 дугаар тогтоолоор баталсан журмын заалтыг зөрчин эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд, зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэдийн асрыг буулгаж, зөрчлийг таслан зогсоолоо. Мөн машин дотроо хүнсний зүйл хийж худалдаалж байсныг илрүүлжээ.


Холбоотой мэдээ