Гадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-15 16:03:07
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д байрлангаа цахим сургалтад хамрагдаж байгаа гадаад оюутнуудыг гаргах төлөвлөгөөгөө Д.Трампын засаг захиргаа цуцаллаа гэж Бостон хотын Холбооны улсын шүүх мэдэгдлээ.


Коронавирусний цар тахлын улмаас цахим сургалтыг санал болгож буй сургуулиудын гадаад оюутнууд АНУ-аас гарах эсвэл сургуулиа солих шаардлагатай гэж АНУ-ын Цагаачлал, гаалийн асуудал эрхэлсэн байгууллага мэдэгдээд байсан билээ. Энэ мэдэгдлээс 7 хоногийн дараа дээрх шийдвэр гарсан байна.


Уг асуудалтай ойрын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордон энэхүү төлөвлөгөөгөө АНУ-д байгаа оюутнууд бус зөвхөн шинээр элсэх оюутнуудад хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж эхэлсэн гэв. Харин Цагаан ордноос уг төлөвлөгөөний үйл явцын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.


Холбоотой мэдээ