Наадамд 300 төрийн албан хаагч оролцож, өв соёлоо сурталчлав

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2020-07-16 14:52:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайчууд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тулгар төр байгуулсны 2229, Ардын хувьсгалын 99, Өвөрхангай аймаг байгуулсны 89 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд 300 төрийн албан хаагч оролцож, өв соёлоо сурталчлан таниуллаа.