Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-16 14:46:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Өвөрхангай аймгаас найман сурагч таван хичээлээр 800 оноотой үнэлэгдэж, аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 1000 гаруй хүүхдүүдийг манлайлан аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн тэтгэмжийг хүртлээ.
Тодруулбал, лаборатори Мэргэд сургуулийн сурагч Б.Хас-Очир математикаар, Хархорин сумын гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Баярмаа, Мэргэд сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ, И.Уянга нар англи хэлний хичээлээр, Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Батцэцэг, Мэргэд сургуулийн сурагч Б.Соёлмаа нар нийгмийн тухай мэдлэг хичээлээр, Мэргэд сургуулийн сурагч Б.Янжинлхам биологиор, мөн тус сургуулийн сурагч Ж.Тогоо химийн хичээлээр тус тус шалгалт өгч, 800 оноо авсан байна.

Манлайлагч сурагчдад аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн нар батламжийг гардуулан өглөө.

Холбоотой мэдээ