Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн 19 иргэнийг торгожээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-16 14:16:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 500 орчим улсын байцаагч энэ сарын 10-15-нд Хүй долоон худаг, XIII зуун цогцолбор орчимд худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй хуушуур болон бусад бараа бүтээгдэхүүн борлуулж байсан 19 иргэний үйл ажиллагааг зогсоож,  хүн бүрийг 150 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, "Энэ жил худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоогүй учраас өмнөх жилтэй харьцуулахад зөрчлийн тоо хэд дахин бага байсан. НМХГ-ын 70128012 дугаар утсанд энэ сарын 10-15-нд 14 дуудлага ирсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байранд хий дэлбэрч, байрны эд хогшил эвдэрч, 2 иргэн түлэгдсэн талаар дуудлага энэ сарын 14-нд ирсэн. Дуудлагын дагуу очиход тухайн байрны шалыг доош цөмөлж, цөмөлсөн газраа зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсныг тогтоож, тус дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн" гэв 

Холбоотой мэдээ