Эргүүл, хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-16 16:13:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эргүүл, хяналт, шалгалтыг өдөр бүр хийж байна.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд 17 чиглэлд нийт 53 алба хаагч ажиллажээ. Тэд гэмт хэрэг, зөрчил, үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн зам, гол, нуурын ойр орчим, амралтын газруудаар ажилласан аж. Тус арга хэмжээний хүрээнд зөрчил гаргасан жолооч нарын зөрчлийг газар дээр нь арилгуулан зөвлөмж өгчээ. Мөн гол, нуурын эрэг орчмоор амарч зугаалж буй иргэдэд үер, усны аюулаас сэрэмжлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн анхааруулах санамж сэрэмжлүүлгийг тараажээ.  

 

 

Холбоотой мэдээ