Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-20 08:42:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж,  нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

2020 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ