Ноолуурын урамшуулал авч чадаагүй өрхүүдийн мэдээллийг нягталж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-07-22 12:16:58

Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймагт ямаатай 7357 өрх байгаа бөгөөд ноолуурын урамшуулал авч чадаагүй өрхүүдийн мэдээллийн залруулгыг нягталж байна. 

Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын амьжиргааны түвшнийг бууруулахгүй байх. Экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолын хүрээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор А дансандаа ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд урамшуулал олгож байгаа билээ. Нэг ямаанаас дунджаар 300 грамм ноолуур гарахаар тооцож, нэг кг тутамд 20000 төгрөгийн урамшууллыг олгосон. Тус аймгийн хэмжээнд ямаа тоолуулсан 7357 өрхийн мэдээллийг нэгтгэн ХХААХҮЯ-нд хүргүүлсэн аж. Нэр, регистрийн дугаар, дансны мэдээлэл зөрүүтэй өрхийн мэдээллийг залруулах ажлыг хийж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ