ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төв нээнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-22 19:57:35

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв байгуулах бэлтгэлийг базааж байна.

Энэхүү ажлыг орон нутгийн төсөв болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр хийж байгаа юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв"-ийн засвар тохижилт, бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгарч буй зарим асуудалд үүрэг чиглэл өглөө. Тус төвийг ХХҮГ-ын хуучин байранд байгуулж, эхний ээлжинд жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч 12 аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээр төлөвлөжээ.

Жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдэд үйл ажиллагаа үйлдвэрлэлээ явуулах байрны асуудал хамгийн түрүүнд тулгардаг. Үүнийг шийдсэнээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа сайжруулах, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдэх юм. 

Холбоотой мэдээ