Тайхар чулууны хадгалалт хамгаалалтыг сайжруулах судалгаа хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-27 13:41:37

Архангай /МОНЦАМЭ/. Ихтамир суманд орших Тайхар чулуун дурсгалын онцлогт тохируулан хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах анхан шатны сорьц судалгааг явуулжээ.

Уг ажилд Соёлын өвийн үндэсний төвийн соёлын биет өвийг сэргээн засварлах газар, Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаач мэргэжилтнүүд, Архангай аймгийн музей, Ихтамир сумын Соёлын төвийн хамт олноос бүрдсэн баг ажиллажээ.

Тэд Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдол болох будаг, сүү, тосны бохирдол, хими биологийн гэмтлээс хамааралтай чулуулгийн өгөршил, өнгөний гандалт, хүрээлэн буй орчны анхан шатны эрсдэлийг тодорхойлж, эдгээр гэмтэл, бохирдлыг цэвэрлэх, бэхжүүлэх аргазүйг боловсруулсан байна. Энэ аргазүйгээр Тайхар чулууны гадаргуу дээрх зарим нэг механик гэмтлүүдийг арилгаж, зассан байна.


Цаашид тус судалгааны үр дүнд суурилсан хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ