Том Хэнкс, Рита Уилсон нар Грекийн иргэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-28 10:42:51
twitter.com/Nyamkanmk

АФИН. /АР/. Америкийн кино од Том Хэнкс, Рита Уилсон нар албан ёсоор Грекийн иргэн болсон гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.


Тэд шинэ паспортоо барин Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис болон түүний гэргийн хамт зураг татуулсныг Кириакос Мицотакис өөрийн инстаграм хуудсандаа байршуулж, “Хэнкс, Уилсон нар одоо Грекийн иргэн болсон” гэж бичжээ.


Грекийн хэвлэлүүдэд мэдээлснээр, кино од болон Ерөнхий сайдын уулзалт Эгийн тэнгис дэх Парос арал дээр болсон байна.


2018 оны 7 дугаар сард Афин хотын ойролцоо асар их хэмжээний хохирол учруулсан ой хээрийн түймэр гарсан бөгөөд үүнийг унтраахад олон нийтийг уриалж үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Том Хэнкс, Рита Уилсон болон тэдний хүүхдүүдэд Грекийн хүндэт иргэн гэж шагнал олгосон билээ. Уг түймрийн улмаас далайн эргийн Мати тосгон сүйдэж, 100 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Холбоотой мэдээ