Сөүл-Улаанбаатарын нислэгээр 262 иргэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-28 17:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 17:05 цагт газардлаа.


Тус нислэгээр 262 иргэн эх орондоо иржээ. Тодруулбал, жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн ирсэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд 21 хоног тусгаарлана.


Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс Монгол Улс хилээ хааснаас хойш өнөөдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14 мянга 755 иргэн эх орондоо ирээд байна.

 

Холбоотой мэдээ