Хятад улсад “COVID-19” халдварын 101 тохиолдол илэрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-29 10:39:28

БЭЭЖИН. /РИА Новости/. Өнгөрсөн хоногт БНХАУ-д коронавирусний халдварын 101 тохиолдол илэрснээс 27 нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсан 10 өвчтөн эмнэлгээс гарсан тухай тус улсын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгджээ.   


Шинээр илэрсэн 101 тохиолдлоос 98 нь дотоодод халдварласан тохиолдол байжээ. Халдвар шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 98 нь Шинжаан Уйгарын өөртөө засах оронд бүртгэгдсэн байна. Үүнээс гадна сүүлийн үед халдвар шинээр илрээд буй Ляонин мужид 8, Бээжин хотод 1 тохиолдол тус бүр илэрсэн бол үлдсэн 3 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 84060 тохиолдол илэрч, 78944 хүн эдгэрсэн бол 482 өвчтөн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ