Монгол, Кубын харилцааг эдийн засагжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-30 13:38:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг өнөөдөр Кубын Гадаад худалдааны яамны дэд сайд, хатагтай  Дебора Ривас Саавератай уулзав.


Уулзалтад Кубын талаас тус яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ази, Номхон далайн худалдааны асуудал хариуцсан газрын удирдлага нар оролцов. 


Уулзалтын үеэр Монгол-Кубын харилцааг эдийн засагжуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцааг бэхжүүлэх, Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зохицуулалт, тэргүүлэх чиглэл, боломж, бололцооны талаарх мэдээллийг монголын бизнес эрхлэгчдэд түгээх чиглэлээр хамтран ажиллах, холбогдох уулзалтыг хамтран зохион байгуулах тухай  санал солилцож, хэд хэдэн ажил зохион байгуулахаар санал нэгдэв.

Холбоотой мэдээ