“Евровидений 2016” дууны тэмцээнд Украины дуучин тэрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-15 14:46:02

СТОКГОЛЬМ. /TASS/. “Евровидений 2016” дууны тэмцээнд Украины дуучин Жамала тэрүүлсэн байна. Санал хураалтын дүнг өнөөдөр Стокгольм хотод танилцуулжээ.

Жалам нь Украины дуурийн болон жааз дуучин юм. Тэрбээр Иосеф Сталины үед Крымын татааруудыг албадан гаргаж байсан тухай өгүүлдэг “1944” дуугаараа оролцож, 534 оноотойгоор тэргүүн байрыг эзэлсэн бол Австралийн дуучин 511 оноотой хоёрдугаар байрт орсон байна.

Харин ОХУ-ын дуучин Сергей Лазарев “You Are the Only One” дууг дуулж, 491 оноотойгоор гуравдугаар байрт шалгарчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ