Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүдийг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 21:39:28

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилдэг 360 гаруй үйлчилгээний цэгт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тусгай зөвшөөрлөө бусдад худалдсан, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 45 аж ахуй нэгжийг илрүүлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болголоо. Мөн тавьсан шаардлагыг удаа дараа зөрчсөн 34 аж ахуйн нэгжийн талоныг 1-2 цоолон сануулсан байна. Камержуулалт, гэрэлтүүлэг хийгдээгүй, гадаад дотоод орчин нөхцөл шаардлага хангаагүй 169 цэг сануулга өгчээ.

Шалгалтанд хамрагдаагүй 70 гаруй цэгт дээрх ажлын хэсгээс дахин хяналт тавьж, шалгалтанд хамрагдаагүй шалтгааныг судлах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй нөхцөлд зохих арга хэмжээг авах аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ