Чух нуурын шувуудын тоо толгойд судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-31 17:52:10

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуураар дайран өнгөрдөг нүүдлийн эргийн шувуудын тоо толгойд судалгаа хийхээр болжээ.

Тун удахгүй Монголын шувуу хамгаалах төвийн намрын судалгааны баг дээрх ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна.

Эргийн шувуудын намрын нүүдэл энэ сарын дундаас эхэлсэн ч  Энэхүү хээрийн судалгаанд Монголын шувуу хамгаалах төв, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори, Зүүн бүсийн Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын судлаачид болон МУИС, МУБИС-ийн Биологийн тэнхим, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн оюутнууд оролцоно.

Эргийн шувуу гэдэг нь гол, нуур зэрэг усан сангийн эрэг орчмоор амьдрах хавтгаалж, элсэг, цууцал, хилэнжигүүрт зэрэг шувууд юм. Дээрх шувууд нь алс нүүдэллэдэг, ус намгархаг газрын бохирдлын чухал индикатор болдог. Бууж амралгүй 8000-10000 км алс нисдэг. Нүүдлийн замдаа 22 улс орныг дамждаг, хүний нөлөөнд олноор өртдөг зэрэг онцлогтой. Манай оронд нийт 58 зүйл эргийн шувуудын амьдран нутагладаг.

Холбоотой мэдээ