ЭХЭМҮТ олон улсын "ISO 9001:2015" үнэлгээг амжилттай хамгааллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-01 15:34:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн Яаралтай тусламжийн тасаг ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хоёр дахь шатны үнэлгээг амжилттай хамгаалсан тухай ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр цахим хуудаснаа мэдээлжээ.


Энэхүү үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллага болох ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор цахимаар өнгөрсөн сарын 30,31-нд хийж гүйцэтгэлээ. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг 2 дахь удаагаа анхааруулга нөхцөлгүйгээр 100 хувь хангав.


Холбоотой мэдээ